ЭЛСЭЛТ 2018

Бакалаврын элсэлт

ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ҮНДЭС

ХОВД ИХ СУРГУУЛЬД ЯАЖ ЭЛСЭХ ВЭ?

Баруун бүсийн соёл, боловсрол, шинжлэх ухааны төв ХОВД ИХ СУРГУУЛЬД элсэхийг хүсвэл:

Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6-р сарын 16-ны өдрийн 09:00 цагт нээж, 7-р сарын 05-ны өдрийн 17.00 цагт хүртэл явагдах бөгөөд орон даяар  www.khu.edu.mn/burtgel.php хаягаар явагдана.Онлайнаар бүртгүүлэх хүмүүс өгөгдсөн тусгай зааврын дагуу бүртгэлээ хийлгэнэ.

Үүний зэрэгцээ 2018 оны 7-р сарын 01-04-ны хооронд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад ХИС-ийн элсэлт зохион байгуулах баг ажиллаж, шаардлага хангах элсэгчдийг бүртгэж, ХИС-д элсэх эрхийн бичиг олгоно. Элсэхийг хүсэгчид дараах материалын хамт ирж бүртгүүлнэ үү.

Үүнд:

  1. ЭЕШ-ын батламж
  2. Иргэний үнэмлэх
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Цээж зураг-1 хувь
  5. Бүртгэлийн хураамж-5000 төгрөг

Жич: Ховд аймгийн элсэгчдийг дараах  2  газар бүртгэнэ.

Үүнд:

  1. ХИС-ийн төв хичээлийн байрны 1-р давхарын үүдний зааланд 8.00-22.00 цагийн хооронд
  2. Жаргалант сумын 12 жилийн 6-р сургууль дээр 8.00-22.00 цагийн хооронд тус тус бүртгэнэ.

Аймаг орон нутагт ажиллаж буй ХИС-ийн элсэлтээр ажиллах багийн ахлагч нартай дараах утсаар холбогдоно уу.

Багийн ахлагчийн нэр             Ажиллах аймаг                  Холбогдох утас
1 Б.Нямдорж                    Ховд 99434069, 99290963, 88400003
2 Б.Гантөмөр                Баян-Өлгий             95119323,  99717034
3 Г.Амарзаяа                 Говь-Алтай             99038342, 99008092
4 О.Мөнхжаргал                     Завхан             99096540, 99022362
6 Ц.Пүрэвсүрэн                       Увс             89980699, 99072765
7 Б.Дорж                   Хөвсгөл             99822751, 99589053

Элсэгчдийг бүртгэх

Элсэгчид нь 2018 оны 08 дугаар сарын 27-31-ний хооронд ажлын цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Ховд их сургуульд суралцах эрхийн бичиг
  • Суурь болон бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭМД-ын дэвтэр
  • 3х4 хэмжээний, 2018 оны 3 хувь цээж зураг
  • Сургалтын төлбөрөө төлсөн баримт
  • Боловсролын зээлийн сангаас олгож буй буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээлд хамрагдах бол холбогдох бичиг баримтууд зэрэг болно.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР