ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд

  • “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал – ОХУ-ын Томскийн үндэсний судалгааны их сургуультай хамтран 2 жилд 1 удаа,
  • “Общетеоретические и типологические проблемы языкознания” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал – ОХУ-ын Алтайн боловсролын академитай хамтран 2 жилд 1 удаа,
  • “Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2 жилд 1 удаа
  • “Хэл соёл, соёл хоорондын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2 жилд 1 удаа,
  • “Алтай экологи: байгаль ашиглалт” сэдэвт олон улсын бага хурал – ОХУ-ын Алтайн боловсролын академитай хамтран жил бүр
  • “Монголын нүүдлийн соёл иргэншил” – 2013 онд БНСУ-ын Данкүүк их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэнтэй хамтран сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал,
  • “Боловсролын манлайлал” сэдэвт олон улсын форум – 2014 онд АНУ-ын Мидвест их сургуультай хамтран  тус тус зохион байгуулж байна.

ОХУ-ын Тувагийн их сургууль, Алтайн их сургууль, Томскийн үндэсний судалгааны их сургууль, Алтайн техникийн их сургууль, Алтайн боловсролын академи, БНХАУ-ын Шинжааны багшийн их сургууль, Дорнод Казахстаны бүсийн их сургууль зэрэг хамтын ажиллагаатай боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд дээр явагддаг олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт, Алтайн бүсийн оюутан залуусын форум, Их Алтайн бүсийн ректоруудын зөвлөлийн хурал, Азийн их дээд сургуулиудын ассоциацийн хурал, Күнзийн институтын удирдах газрын хурал, Алтай бидний нийтийн гэр олон улсын зөвлөлийн хурал зэрэгт ХИС-ийн удирдлага, багш, ажилтан, оюутнууд тогтмол оролцож байна.

Хамтын ажиллагаат их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, багш, судлаачидтай хамтран Монгол орон, Алтайн бүсийн байгаль, нийгэм, эдийн засгийн судалгааны экспедицүүдийг жил бүр зохион байгуулж, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна.