ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Ховд их сургуулийн эмч нь нийт багш, ажилчид, оюутан, сурагчдад дараах чиглэлээр мэдээлэл, урьдчилан сэргийлэлт, үзлэг зөвлөгөө өгч ажиллаж байна.
Ажлын чиглэл:
- Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оношлох, зөвлөгөө өгөх, эмийн жор бичих
- Шаардлагатай тохиолдолд БОЭТ-д нарийн мэргэжлийн эмчид хандах, шинжилгээнд явуулах, эмч нарын зөвлөлгөөний шийдвэр гаргуулах
- Өвчний улмаас оюутанд 1 өдрийн чөлөөний хуудас бичих
- Өвчний улмаас биеийн тамирын хичээлд хөнгөн дасгал хийх тодорхойлолт өгөх
- Тарилга эмчилгээ хийх
- Жижиг мэс ажилбарын цэвэр боолт хийх
- УВЧ-30 аппаратаар шарлага эмчилгээ хийх
- Сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулах
- Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж дэвтрийг баталгаажуулах
- Оюутан, сурагчдад эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах
- Халдвараас урьдчилан сэргийлж хичээлийн байр, оюутны дотуур байранд ариутгал халдваргүйтгэл, шавьж мэрэгч устгалыг дотоод нөөцөөр болон гэрээт байгууллагатай хамтран хийх
- Сургуулийн орчны эрүүл ахуйд хяналт хийх
- Үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээнд хяналт хийх
- Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж вакцинжуулалтад хамруулах
- Нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг зохион байгуулах
- Жирэмсэн оюутныг хяналтад авч БОЭТ, өрхийн эмч нартай хамтран ажиллах
- Сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд тогтмол хяналт хийж, дүгнэлт гаргах
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутны судалгаа гаргаж хамтран ажиллах
- Ховд аймгийн ЭМГ, Ирээдүйн босго төв, БОЭТ, СДЗШ-ний төв, Өрхийн эмнэлэг, УЗХ, Онцгой байдлын газар, Залуучуудын байгууллага зэрэг байгууллагатай хамтран ажиллах
- Мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх
Эрүүл мэндийн үйлчилгээг Хичээлийн 1-р байрны № 102 тоот өрөөнд Даваа-Баасан гарагийн 08:00-17:00 цагт үзүүлдэг.