ХОВД ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Ховд их сургуулийн үйлчилгээний албанд өнөөдрийн байдлаар нийт 1 мужаан, 1 сантехникч, 1 слесарь, 1 гагнуурчин, 1 цахилгаанчин, 2 жолооч3 сахиул, 16 үйлчлэгч,цэвэрч боловсон, ая тухтай орчинд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.

Хичээлийн I байранд 9, II байранд 4

Оюутны I байранд 2, II байранд 1 үйлчлэгч ажилладаг.

Үйлчлэгч нарын дотор барилгын засал чимэглэлийн мэргэжлийн ур чадвартай үйлчлэгч олон байдаг бөгөөдүйлчлэгч нарынхаа ажлын чадвараар манай хамт олон бахархдаг.

ХИС-ийн ажиллагсад, оюутан суралцагчдын ажлын байр, суралцах орчин, болон амьдрах орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллахаас гадна оюутны I II байранд “Халуун ус”-ны газрын үйлчилгээ явуулдаг бөгөөд жил бүр сургуулийн урсгал засварын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.