ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ  СУРГУУЛЬ

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ТЭНХИМ

Түүхэн замнал:

Тус сургууль анх 1979 онд Ховд дахь УБДС нэртэйгээр байгуулагдах үед шинээр нээгдсэн ууган хоёр тэнхимийн нэг нь Түүхийн тэнхим (хуучин нэрээр Нийгмийн ухааны тэнхим) юм. Эхэн үедээ тус тэнхимд түүхийн салбараас гадна монгол хэл-уран зохиол, орос хэл, сурган хүмүүжүүлэх ухаан, газар зүй, цэрэгжил, нягтлан бодох бүртгэл, нийгмийн ухааны салбарууд хамрагдаж байв. Эдгээр салбарууд нь хөгжлийн явцад бие даасан тэнхимүүд болон салжээ.

2005 оноос эхлэн “Түүхийн тэнхим” нэртэйгээр бие даасан тэнхим болон зохион байгуулагдсан.

 2014 оноос Түүх, эрх зүйн тэнхим болон өргөжиж, түүх, эрх зүйн сургалт явуулж эхэлсэн бол 2016 оноос үндэсний язгуур урлагийн анги нээн сургалтын цар хүрээгээ тэлсэн.

2017 онд Нийгмийн ухааны тэнхимтэй нэгдэж Түүх, нийгмийн ухааны тэнхим болон өргөжиж “Түүх-нийгэм судлалын багш”, “Нийгмийн ухааны багш”, “Эрх зүй”, “Нийтийн удирдлага”, “Үндэсний язгуур урлаг” гэсэн 5 мэргэжлээр бакалаврын түвшинд сургалт явуулж байна.

Магистр, докторын түвшинд:

2003 оноос түүхийн ухааны өдрийн болон эчнээ ангийн магистрын сургалт

2007 оноос түүхийн ухааны докторын сургалт

2016 оноос нийтийн удирдлагын өдрийн болон эчнээ ангийн магистрын сургалт нээсэн.

Багш, ажилтан:

Тус тэнхим одоо 16 багш, 2 хичээлийн туслах ажилтантай сургалт явуулдаг.  Үүнд профессор 2, дэд профессор 2, зөвлөх профессор 1, ахлах багш 2, багш 9 байна. Багш нарын 7 нь доктор, 2 нь докторант бусад нь магистр багш нар байна.

Эрхэм зорилго:

Бэлтгэж буй бүр мэргэжлийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа Монгол улсын томоохон сургуулиудын жишигт хүрсэн, өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх тэнхим байхад оршино.

Элсэгч, суралцагсад:

Тэнхимийн харьяанд бакалаврын түвшинд нийт 249 оюутан, магистрын түвшинд  30 гаруй магистрант, докторын түвшинд 6 докторант суралцдаг. Өдгөө БНХАУ-аас 2 суралцагч тус тэнхимд суралцаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд:

Багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг түүх, угсаатны зүй, археологи, гүн ухаан, улс төр, урлаг судлал зэрэг сэдвүүдээр явуулж байна. Эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, нэг сэдэвт бүтээлүүд туурвисан.  Цаашид судалгааны ажлаа өргөтгөх зорилт тавьж байна.

Тэнхимийн багш судлаачид одоогийн байдлаар 30 гаруй нэгэн сэдэвт бүтээл, 10 гаруй сурах бичиг, гарын авлага, 450-иад эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлснээс гадна судалгааны үр дүнгээр баруун монголын түүх угсаатны зүйн асуудлаар олон улс, бүс нутаг, аймаг орон нутаг, сургууль, салбарын хэмжээнд эрдэм шинжилгээний болон онол практикийн бага хурлууд тогтмол зохион байгуулж ирсэн. Тэнхимийн төдийгүй бусад судлаачдын судалгааны үр дүнг нэгтгэн “Түүхийн товчоон” хэмээх эрдэм шинжилгээний цуврал бичгийг жил бүр хэвлэн гаргадаг. Мөн тус тэнхим нь Монгол улсын түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах докторантурын хорооны гишүүн тэнхим юм.

Бидний бахархал:

Ц.Цогзолмаа-БСШУСЯ-ны сайд

Х.Нямбуу-Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор

З.Баасанжав-Түүхийн ухааны доктор, проф

Ц.Одонхүү-Философийн ухааны доктор

Ц.Ганболд-Улс төр судлалын ухааны доктор, проф, Монгол Улсын гавъяат багш

Х.Чагдаа-Философийн ухааны доктор, Монгол Улсын гавъяат багш

Ц.Баасандорж-Түүхийн ухааны доктор, проф

М.Ганболд- Түүхийн ухааны доктор, дэд проф

Б.Нямдорж- Түүхийн ухааны доктор,  проф

Л.Нямсүрэн- Түүхийн ухааны доктор, дэд проф

Б.Батмөнх- Түүхийн ухааны доктор,  проф

И.Бүрэн-Өлзий-Философийн ухааны доктор, дэд проф

Г.Пүрэвдорж- Түүхийн ухааны доктор, дэд проф

Г.Ичинноров-Философийн ухааны доктор, ахлах багш

Ц.Пүрэвсүрэн-Философийн ухааны доктор, дэд проф

Ч.Мөнхбаяр-Түүхийн ухааны доктор, ахлах багш

Тэнхимийн хамт олны гол амжилт

2005, 2007, 2010, 2016 онуудад сургалт эрдэм шинжилгээний ажлаараа “Сургуулийн тэргүүний хамт олон”-оор шалгарсан. Түүнчлэн 2011 онд БСШУЯ-ны Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр “Түүх-нийгэм судлалын багш” хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж 50 дугаартай гэрчилгээ авсан.

Түүх, нийгмийн ухааны  тэнхимийн хамт олон

 1. М.Ганболд Ph.D, проф
2. Г.Пүрэвдорж Ph.D, дэд проф
3. Б.Батмөнх Ph.D, проф
4. Д.Ширэндэв Зөвлөх профессор
5. Ч.Мөнхбаяр. Ph.D, ахлах багш
6. И.Бүрэн-Өлзий Ph.D, дэд проф
7. Г.Ичинноров Ph.D, ахлах багш
8. С.Хишигтогтох докторант, багш
9. Ц.Бямбачулуун докторант, багш
10. О.Очирбат магистр, багш
11. М.Баатар магистр, багш
12. Н.Оюунчимэг магистр, багш
13. Ж.Эрдэнэсувд магистр, багш
14. Н.Анхбаяр магистр, багш
15. Б.Мөнхзаяа магистр, багш
16. Б.Болорцэцэг магистр, багш
17. А.Жавзандулам магистр, хичээлийн туслах ажилтан
18. Н.Отгончимэг магистр, хичээлийн туслах ажилтан