ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

БИЗНЕСИЙН ТЭНХИМ

Түүхийн товч:

  • 1998-1999 оны хичээлийн жилээс “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлээр анхны элсэлт авч эхэлсэн
  • 2001 оны 9 сард “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ”-ийн тэнхим байгуулагдсан
  • 2002-2003 оны хичээлийн жилээс нягтлан бодогч мэргэжлээр “Эчнээ-3 жилийн болон Эчнээ-5 жилийн” ангид элсэлт авч эхэлсэн
  • 2002 оноос хойш бакалаврын өдрийн ангийн 12 төгсөлт, 2005 оноос хойш эчнээ-3 жилийн ангийн 9 төгсөлт , эчнээ-2.5 жилийн ангийн 3 төгсөлт хийсэн байна
  • 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн “Бизнесийн удирдлага”-ын бакалаврын өдрийн ангийг нээн элсэгчдээ амжилттай суралцуулсаар байна.
  • 2017 оноос Бизнесийн тэнхим болон мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Багш ажилтан:

Тус тэнхим нь мэргэжлийн 9 багш, 1 хичээлийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Ахлах багш 3, багш 3, дадлагажигч багш 1, гэрээт багш 2, Багш нарын хувьд  докторант 2,  магистр 6, мэргэжлийн зэргийн хувьд  МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч 5, татварын мэргэшсэн зөвлөх 1,  менежментийн мэргэшсэн зөвлөх 1 багш ажиллаж байна.

Эрхэм зорилго:

“Монгол Улсын болон олон улсын жишигт нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэн гаргах”

 

Элсэгч, суралцагсад

Бакалаврын түвшинд доорх мэргэжлээр сургалт  явуулж байна.

 Үүнд:

-Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын өдрийн анги

– Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын эчнээ-2,5 жилийн анги

– Бизнес менежментийн бакалаврын өдрийн анги

Тэнхимийн харьяанд бакалаврын түвшинд нягтлан бодох бүртгэлийн I-IV ангийн нийт 131 оюутан, бизнесийн удирдлагын ангид нийт 62 оюутан, эчнээ 1-2,5 ангид нийт 20 оюутан тус тус суралцаж байна.

Эрдэм шинжилгээ:

Эрдэм шинжилгээний чиглэлээр нутгийн эдийн засгийн хөгжил, нөөц бололцоог нээж илрүүлэх, зөв зохистой хуваарилах, ашиглах, хянах, орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үйлсэд өөрсдийн зохих хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.