2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилт Гүйцэтгэх ажил Хугацаа /сар/
IX X XI XII I II III IY V VI VII VIII
1 Харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны бодлого төлөвлөлт, эрхзүйн орчинг сайжруулах ХИС-ийн харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулна.                      
Ажилтнуудын ажил үүргийн хувиарыг тодорхойлж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулна.                      
ХИС-ийн харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулна.                    
2 Профессор хоорондын харилцааг идэвхжүүлэх Профессор хоорондын харилцааг тогтоох, идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрхзүйн орчин нөхцөл бүрдүүлэх талаар идэвхтэй ажиллаж, багш нарыг гадаадын багш нартай холбох нөхцөл боломжийг эрэлхийлэн ажиллана.
Сургуулийн бэлтгэж буй нарийн мэргэжлээр гадаад орноос 2-3 зочин профессор багш урьж ажиллуулан, багш дагалдуулан сургана.
3 Шинээр харилцаа тогтоох Төв  болон баруун Европ, Зүүн Азийн орнуудын боловсрол, шинжлэх ухааны 1-2 байгууллагуудтай шинээр харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын ЭСЯ, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлнэ.
Олон улсын 1-2 байгууллагын гишүүн сургууль болно.
Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо /NEAR/, “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөл болон бусад олон улсын холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа, аймаг, орон нутагт явагдаж буй гадаадын  арга хэмжээнд аймгийн ЗДТГ, ИТХ-аар дамжуулан идэвхтэй оролцоно.
4 Харилцааг идэвхжүүлэх Улс, бүсийн аймгуудын төр захиргааны байгууллагууд, ШУА-ийн хүрээлэнгүүд, ШУТИС, ХААИС, АУШУИС гэх мэт Монголын тэргүүлэх их дээд сургуулиудтай харилцаагаа өргөжүүлэн идэвхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ,  Япон, Франц зэрэг орны харилцаат байгууллагуудын тэргүүлэх чиглэл, ХИС-тай хамтран ажиллах боломжийн судалгааг гаргаж, түүнд тулгуурлан харилцаагаа идэвхжүүлж, зарим гэрээг шинэчлэн, 2017-2018 оны хичээлийн жилд хамтран зохион байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллана.
ХИС-ийн аймаг орон нутагт буй төгсөгчдийн холбоотой харилцах хамтын ажиллагааг идэвхжүүлэн амжилттай ажиллаж буй гадаад дотоод төгсөгчидтэй харилцаа тогтооно.
5 Гадаад багш, оюутнууд Гадаад багш, оюутнуудтай ХИС-д ажиллах, суралцах гэрээ шинээр болон шинэчлэн байгуулна.
Гадаад багш шинээр захиалах, урих ажлыг зохион байгуулна.
ХИС-д сурч, ажиллах гадаад багш, оюутнуудын урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөл авах, сунгуулах, ХИС-ээс гадаадад ажиллах, суралцах багш, ажилтан, оюутны урилга, визний зөвшөөрөл зэрэг эрхзүйн баримт бичигтэй холбоотой асуудлуудыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлнэ.
6 Гадаад, дотоод айлчлал, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУ, ТувБНУ, БНХАУ-ын ШУӨЗО, Хөх нуур муж, ӨМӨЗО, БНСУ болон дотоодын их дээд сургуулиудад удирдлагуудын айлчлал хийж харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, туршлага судална.
Алтайн бүсийн ректоруудын зөвлөлийн хурал, Азийн их дээд сургуулиудын ассоциацийн хурал болон бусад гадаад, дотоодын олон улсын хуралд оролцоно.
Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллагуудын удирдлагуудын айлчлал болон бусад ажлаар ХИС-д зочилсон гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээн авна.
7 Хамтарсан хөтөлбөр ОХУ-ын Алтайн техникийн их сургуульд Архитектур-Дизайны мэргэжлээр, Томскийн их сургуульд Геологийн мэргэжлээр сургалтын хамтарсан хөтөлбөрийг идэвхжүүлнэ.
БНХАУ-ын Ляонин их сургуультай хятад хэлний мэргэжлээр 2+2, Шинжааны ажил мэргэжлийн их сургуультай бусад мэргэжлээр 2+2, ОХУ-ын Алтайн их сургуульд Орос, англи хэлний мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэн тохиролцож, бэлтгэл ажлыг хангана.                
8 Оюутан солилцоо, гадаад дадлага, зуны сургалт Оюутан солилцооны хөтөлбөрөөр Японы Токиогийн гадаад судлалын их сургууль, БНХАУ-ын Хөхнуурын үндэстний их сургууль, Баруун хойтын үндэстний их сургууль, ОХУ-ын Халимагийн их сургууль, Алтайн их сургууль, БНКазакстан улсын Дорнод Казакстаны их сургуульд оюутан суралцуулна.
ОХУ, БНХАУ-ын их дээд сургуулиас зохион байгуулах зуны сургалтанд 10 оюутан хамруулна.
ОХУ-д геологи, архитектур-дизайн, орос, англи хэлний мэргэжлийн, БНХАУ-д цахилгааны мэргэжлийн дадлагыг тус тус зохион байгуулна.
9 Гадаад оюутны сургалт, элсэлт Гадаад оюутнуудын амьдрах суралцах орчин нөхцөлийг анхааран ажиллаж оюутнуудад хувь хүний төлөвшлийн талаар 2 удаа, эрүүл мэнд, эрүүл ахуйн боловсролын талаар 2 удаа, гадаадын иргэн МУ-д оршин суух талаар 2 удаа сургалт зохион байгуулна.
Гадаад оюутны тоог 20-оор нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж элсэлтээр ажиллана. Үүнд: Элсэлтийн баг ОХУ-ын Алтайн хязгаар, Тувагийн БНУ, БНХАУ-ын ШУӨЗО-д ажиллана.
10 ОУ-ын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар “Баруун Монголын байгалийн нөхцөл, нөөц, ард түмний хэл, түүх соёл” зэрэг бүс, олон улсын онол, практик, эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулж, гадаадын ОУЭШХ, симпозиумд багш нарын оролцоог нэмэгдүүлнэ.
11 Төсөл, хөтөлбөр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагад сайн дурын гишүүдтэй хамтран төсөл дэвшүүлэн  хэрэгжүүлнэ.
Гадаадын их дээд сургууль, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл санал болгоход мэдээ мэдээлэл, эрхзүйн орчин нөхцөлөөр ханган ажиллана.
12 Богино хугацааны мэргэжил дээшлүүлэлт Багш, ажилтныг туршлага судлуулж, мэргэжил дээшлүүлэх зорилгоор гадаадад түр хугацаагаар ажиллуулж сургана. /40 багш, ажилтан/
13 Урт хугацааны мэргэжил дээшлүүлэлт Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн зэрэг ахиулах зорилгоор гадаадад удаан хугацаагаар ажиллуулж сургана. /10 багш, ажилтан/
14 Дэмжлэг, туслалцаа авах Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Шинжааны ажил мэргэжлийн их сургууль, Хөх нуурын үндэстний их сургууль, Күнзийн институт, ОХУ-ын хамтын ажиллагаатай их сургуулиуд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас сургалт, судалгааны орчин сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.
15  

 

 

 

 

ХИС-ийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах

Фэйсбүүк, вэб сайт, youtube /видео/дахь мэдээллийг тогтмол шинэчлэх
Сургуулийн вэб сайтын монгол хувилбарын бүтэц, агуулгыг шинэчлэнэ.
Сургуулийн вэб сайтыг англи, хятад хэл дээр бэлтгэх ажлыг эхлүүлнэ.
Орон нутгийн Ховд телевизтэй хамтран “Эрдэмтний цаг”, “Тэнхимийн цаг”, цаг үеийн шинжтэй нэвтрүүлгүүд, мэдээ мэдээллийг агуулга, зураг авалтын хувьд чанарын өндөр түвшинд бэлтгэн бусад аймгуудын сувгуудаар олон нийтэд хүргэнэ.
www.khovdnews.mn сайтад сургуулийн нэрийн буланг тогтмол ажиллуулж, ТВ-9 инфо сүлжээгээр мэдээллийг дамжуулна.
16  

 

 

ХИС-г сурталчлах, таниулах үйл ажиллагааг эрчимжүүлэх

Элсэлтэд зориулсан танилцуулга ном, сэтгүүл, сонин, нугалбарын агуулгыг бэлтгэх
Сургуулийн сурталчилгааны шторкууд бэлтгэх /ХИС-ийн элсэлт, лицей сургууль, сургалтын төвүүд/
Сургуулийн танилцуулга ном, брошурын монгол хэл дээрх хувилбарыг шинэчилнэ.
Сургуулийн танилцуулга ном, брошурын англи, орос, хятад хэл дээрх хувилбарыг шинэчилнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгон холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах
Сургуулийн үйл ажиллагааны талаар олон нийтийн дунд санаа бодлын тандан судалгаа явуулж, үр дүнг бодлогод тусгуулах
17  

 

 

 

 

 

ХИС-тай холбоотой хэвлэмэл болон цахим хэлбэрийн материалын дизайны шийдлийг гаргах, шаардагатай хэвлэлийн үйл ажиллагаа эрхлэх

ХИС-ийн цаг үеийн ач холбогдолтой зар, мэдээллийн загвар гаргах мэдээлэл бэлтгэх
Нэрийн хуудасны загвар гаргах, хэвлэх
ХИС-ийн сурталчилгааны багц материал бэлтгэх /монгол, англи, хятад/
ХИС-ийн танилцуулга бэлдэх
Элсэлтийн сурталчилгааны материал бэлтгэх, хэвлэх
“Универсиад 2017” наадмын үйл ажиллагааны урилга, анонс, хөтөлбөр, өргөмжлөл зэргийг бэлтгэх, хэвлэх
“Ховд их сургууль” сонингийн эх бэлтгэх хэвлэх
ХИС, бүрэлдэхүүний 3 сургуулийн бланк хэвлэх
ХИС-ийн мэдээллийн электрон санг үүсгэн баяжуулж, хавтас үүсгэн хадгалалт хийх
Гарчгийн ном зүйн товхимлуудыг нийтэд сурталчлах, хэвлэлтэнд бэлдэх, хэвлэх
ХИС-ийн нийт анги танхимын хаягжуулалтыг жигдрүүлж захиалга авч шинээр хийх
Шинээр ажилд томилогдсон багш ажилчдын цахим үнэмлэхийг хэвлэх
Хаяж гээгдүүлсэн оюутны үнэмлэхийг шаардлагатай торгууль хураамжийг ХИС-ийн дансанд төвлөрүүлж нөхөн хэвлэж  өгөх
ХИС-ийн сурталчилгаа танилцуулга хэвлэлийн бүтээгдэхүүнтэй холбоотой фото зураг авах
18 Номын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, сайжруулах, хөнгөвчлөх ХИС-ийн электрон номын санг баяжуулах
Цахим номын вэб сайтыг шинэчлэх
Шинэ эслэгчдэд ХИС-ийн номын санчидтай хамтран, электрон каталоги, электрон номын санг танилцуулах
Номын сангийн Lib  4.0 програмын хэвийн ажиллагааг хангах
Номын сангийн сервэрийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэлд шинэчлэлт хийгдэх бүрт нөөцлөх
Номын сангийн компьютер болон бусад төхөөрөмжүүдийн програм хангамжийн засвар үйлчилгээг 7 хоногт 1 удаа шалгаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж байх
ХИС-ийн хичээлийн 2-р байрны номын сангийн сервертэй холбогдон ажиллах хэвийн ажиллагааг хангах
19 Вэб сайт болон бусад сувгаар явуулах мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ХИС-ийн khu.edu.mn сайтыг шинэчлэн хийх
ХИС-ийн веб сайтад бүрэлдэхүүний сургууль, тэнхим нэгж дээр болж өнгөрсөн, болж байгаа болон  төлөвлөсөн ажлын тухай  мэдээллийг цаг тухай бүрт нь оруулж байх
ХИС-ийн Эрдэмнет дахь веб болон мэйл серверийн 24 цагын найдвартай ажиллагааг ханган ажиллах
20 Сургуулийн интернет сүлжээний орчин сайжруулж хурд нэмэгдүүлэх Интернет сүлжээний хурд, хангамжийг байнга шалгаж, тэмдэглэх
Сүлжээний техник төхөөрөмж, програм хангамжийн байдалд дүгнэлт өгөх, өөрчлөх, шинэчлэх санал боловсруулах
Сүлжээний сервер, клиент компьютерүүдийг хянах, өөрчлөлт гарсан үед засварлах арга хэмжээ авах,  дотоод сүлжээний холболт, компьютерүүдийн нэрийг тогтмолжуулж хаяглах
21 ХИС-ийн хэмжээнд ашиглагдаж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах Хичээлийн I байрны вестибюлийн телевизийн хэвийн ажиллагааг хангах, байнгын мэдээлэл нэвтрүүлэх /мэдээллийн сан бий болгох/
Сургуулийн компьютер болон бусад төхөөрөмжүүдийн програм хангамж, техник хангамжийн засвар үйлчилгээ хийх
ХИС-ийн МХТ-ийн бүх тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан гаргах
ХИС-ийн үйл ажиллагаанд шаардлагатай програм хангамжийн сан бүрдүүлэх
Хичээлийн I, II байр, оюутны  I, II   дотоод болон гадаад  хяналтын камерыг шаардлага гарсан үед нь шүүх, засварлах, шинээр суурилуулах
Цаг бүртгэлийн системийн мэдээллийг сар бүрийн 12, 25-нд гаргаж өгнө.
Хичээлийн I, II байр, Эрүүл мэндийн төв, Зайны сургалтын төв, Оюутны I, II байрны дотоод сүлжээ, утасгүй интернетийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих
Тоног төхөөрөмжийн захиалга авч нэгдсэн захиалгад оруулах
ХИС-ийн компьютер тоног төхөөрөмжийн нэгдсэн тооллого, судалгаа хийж бүртгэлийн програмд оруулах
Компьютер тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай судалгааг гаргаж өгөх
22 Сургалт, судалгааны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах Хичээлийн I, II байрны лекцийн заалны компьютер, проектор  болон бусад төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, ашиглалтанд хяналт тавих
Сүлжээний хэрэглэгч нарт интернет болон дотоод сүлжээг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвлөлгөө өгөх
Хичээлийн туслах ажилтнуудад болон Багш нарт МХТ-ийн техник хэрэгслийг ашиглах, үйлчилгээ хийх үйлчилгээ хийх талаар сургалт явуулах
23 Мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх Оюутны лавлагааны дэлгэц хийх
Шинэ элсэгч болон гадны хүмүүст зориулж “Цахим хөтөч” электрон төхөөрөмж хийх (Бүх төрлийн мэдээлэл авах)
outlook майл сервер хэрэглээг нэмэгдүүлэх, хянах, мэргэжлийн тусламж үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, хадгалах, хэрэглэгчдэд сургалт явуулах
Биеийн тамирын зааланд элекрон онооны самбар шинээр зохион бүтээж хүлээлгэн өгөх
Хичээлийн 2-р байранд интернет сүлжээнд холбогдоогүй 12 компьютерийг хэвийн үйл ажиллагаанд оруулах+A12
ХИС-д шинээр элсэгчдийн оюутны цахим үнэмлэх хэвлэхэд зориулсан програм хангамжыг шинээр хийх, нийт шинэ элсэгчдэд оюутны үнэмлэх хэвлэн тараах
24 Бусад ХИС-ийн цаг үеийн холбогдолтой ажлуудад ажлын чиглэлээр оролцох
Мэргэжлийн болон гадаад хэлний /aнгли/ мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх
Ажлын байрны үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг эмхэлж цэгцлэн, хавтсанд хадгалах