ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ

Тасралтгүй хөгжлийг эрхэмлэгч: Бид шинжлэх ухааны ололт амжилтаас байнга суралцан, хөрвөх чадвартай байж, өндөр мэдлэг, ур чадвараас харилцан суралцаж, үүгээрээ нийгэмд сайн үлгэр дуурайлал үзүүлэн, тогтвортой хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэнэ.
Ёс зүйг эрхэмлэгч: Бид хамт олон, оюутан, сурагчидтайгаа харилцахдаа итгэл, хүндлэл, хүнлэг чанарыг суурь болгон, аливаад зарчимч, шударгаар хандаж, буруу үйлдлийн эсрэг үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэгч байхыг эрмэлзэнэ.
Хамтын ажиллагааг эрхэмлэгч: Өнөөдрийн бидний амжилт ахмад үеийн маань хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд бий болсныг ухамсарлан, тэдний үйл хэргийн залгамж холбоог үргэлжлүүлэн, аливаад олон ургалч үзлээр хандаж, хамт олныхоо үзэл бодлыг хүндэтгэн сонсогч байж, багаар хамтран ажиллаж амжилтад хүрэхийг эрмэлзэнэ.
Манлайллыг эрхэмлэгч: Шинэ санал, санаачилгыг өдөөн урамшуулж, оновчтой шийдэл, зөв хэвшлийг нэвтрүүлэхийг нийтээр дэмжиж, бүтээлч үйл ажиллагаагаар бусдыгаа үлгэрлэхийг эрхэмлэнэ.
Чанарыг эрхэмлэгч: Бидний сургаж, хүмүүжүүлсэн оюутан суралцагчид нийгмийн баялгийг бүтээгчид болох тул энэхүү хариуцлагатай үүргээ гүнээ ухамсарлаж, аливаад чин сэтгэлээсээ хандан, чанартай үр дүнгийн төлөө зорилготойгоор хөдөлмөрлөхийг эрхэмлэнэ.

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: