Articles

КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Пак Сү Ён Ховд их сургуульд зочиллоо

Хатагтай Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламж “Гадаадад сайн дурын ажилтан томилон ажиллуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ-д хэрэгжүүлж буй “Эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн орчин сайжруулах” төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор манай аймагт ажлын айлчлал хийлээ.  
Төслийн нээлтийн үйл ажилагаанд БНСУ-ын КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Пак Сү Ён, хөтөлбөрийн ажилтан Хун Жи Е, Сайн дурын гишүүний төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Мөнх-Оргил нар хүрэлцэн ирсэн байна.  
Ажлын айлчлалын үеэр КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчид 2008 оноос хойш тогтмол хамтран ажиллаж буй Ховд их сургуульд зочилж, ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана хүлээн авч уулзлаа.
 Уулзалтын явцад КОЙКА болон ХИС-ийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, ХИС-д зөвлөх ажилтан ажиллуулах, сайн дурын гишүүдийн гүйцэтгэж буй үүрэг, түүний үр дүн, хамтран байгуулсан “Солонгос хэл соёлын төв”-ийн үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.  
Мөн үеэр ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана хатагтай Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчдөд оюутнуудынхаа хийсэн бүтээл, гарын бэлгийг дурсгал болгон өглөө.

 

 

Г. Энхжаргал

Add comment


Security code
Refresh

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: