Articles

ХИС-ийн 6 багш БНХАУ-д магистр, докторт тэтгэлэгтэй суралцана

Торгоны замын эдийн засаг, Алтайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны IY форум, Хятад-Дундад Азийн орнуудын их дээд сургуулиудын захирлуудын анхдугаар форумд оролцох, ШУӨЗО-ы хамтын ажиллагаат их дээд сургуульд ажлын айлчлал хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ХИС-ийн захирал М.Алтанбагана тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 09 сарын 17-ны өдрөөс 29-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ы Үрүмч хотод ажлын айлчлал хийсэн.
Уг айлчлалын хүрээнд Шинжааны ажил мэргэжлийн их сургууль /ШАМИС/, Шинжааны хөдөө аж ахуйн их сургууль /ШХААИС/, Шинжааны их сургууль /ШИС/, Шинжааны Санхүү эдийн засгийн их сургууль /ШСЭЗИС/, Шинжааны багшийн их сургууль /ШБИС/ зэрэг таван сургуульд айлчилж ШИС, ШСЭЗИС-тай хамтын ажиллагааны гэрээг шинээр, ШХААИС, ШАМИС-тай шинэчлэн байгуулж гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр хамрагдах боломжууд бий болоод байна.  
Мөн ХИС-ийн захирал М.Алтанбагана тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 12 сарын 12-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин их сургуульд ажлын айлчлал хийж хоёр сургуулийн хамтран ажиллах ерөнхий гэрээг үзэглэсэн. Уг ажлын айлчлал, хоёр сургуулийн удирдлагуудын хэлэлцээрийн үр дүнд тус сургуультай ХИС-ийн доктор зэрэгтэй хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан төсөл, хос дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчин солилцож судалгаа хийх, хурал зөвлөгөөн зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгож 2017 оны 9 сараас ХИС-ийн 2 багшийг Ляонин их сургуульд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Олон улсын эдийн засаг, худалдаа, Хүрээлэн буй орчны эдийн засаг мэргэжлээр докторантурын хөтөлбөрт хамруулахаар болсон.
Мөн Хятад хэлний мэргэжлээр хоёр дипломын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр эхний шатны тохиролцоонд хүрсэн ба тус хөтөлбөрийг 2017 оны 09 сараас эхлүүлэх талаар дараагийн шатны хэлэлцээр, хэлэлцүүлгийг хоёр сургуулийн сургалтын алба, бүрэлдэхүүний сургуулиуд, тэнхим нэгжийн холбогдох багш, ажилтнууд цахим уулзалт хийж хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахаар болсны дүнд мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах Бүрэлдэхүүний сургуулиудын багш нарын материалыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авч, сонгон шалгаруулт явууллаа.  
2017 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн ХИС-ийн НББ-ийн тэнхимийн багш Г.Адъяабаатар “Олон улсын эдийг засаг, худалдаа”, НББ-ийн тэнхимийн багш Г.Гэрэлсүрэн “Байгаль орчны эдийн засаг”-ийн чиглэлээр Ляонин их сургуульд , БШТС-ийн Химийн тэнхимийн багш А. Ганзориг “Хөдөө аж ахуй” /малын тэжээл/, Физикийн тэнхимийн туслах ажилтан С.Мөнхгэрэл “Байгаль орчин, хөрс судлал”-ын чиглэлээр ШХААИС-д, Мэдээлэл харилцаа, технологийн тэнхимийн багш Б.Батсайхан Шинжааны аль нэг их дээд сургуульд докторт, БШТС-ийн сургалтын албаны мэргэжилтэн, захирлын туслах Б.Ганболд “Сансрын технологи нано хиймэл дагуул”-ын чиглэлээр Бейханы их сургуульд магистрт тус тус суралцахаар боллоо.  
БНХАУ-д тэтгэлэгтэй суралцахаар болсон багш нартай уулзах үеэрээ ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана “Та бүхэн БНХАУ-д суралцаад доктор, магистрын зэргээ хамгаалаад цаашдаа багш биш судлаач болж ирэх, Баруун бүс нутаг, Ховд их сургуулийн хөгжилд хувь нэмрээ оруулах тэргүүлэх чиглэлээр судалгаа хийх сэдвээ сонгох, суралцаад ирэх эцсийн зорилго нь ХИС-ийн ирээдүйн хөгжилд оруулах хувь нэмэр юм шүү” гэдгийг онцолсон юм.

 

Г.Энхжаргал

Add comment


Security code
Refresh

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan