Articles

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн магистрын сургалтанд оюутан элсүүлнэ

Ховд Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор профессор /Ph.D/ Б.Энхжаргал Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн менежер Ю.Цэцгээ нартай уулзаад ирлээ.

Уулзалтын үеэр Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар менежер Ю.Цэцгээ танилцуулж энэ жилээс магистрын сургалтанд Ховд, Баян-Өлгий аймгаас оюутан элсүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг чадавхижуулахын тулд хүний нөөц, манлайллын үндэс суурийг тавих зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дараах болзол шалгууруудыг хангасан байх ёстой.
- 2017 оны 2-р сарын 1-ний байдлаар, 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх, төрийн албанд хоёр жил ажилласан байх ёстой.
- Монголын их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй, дипломын голч оноо 3.0, түүнээс дээш.
- Хэрэв Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг бол Academic IELTS-ийн голч оноо 5.5 (Эсвэл TOEFL-ийн дүйцэх оноо) үүнээс уншиж, бичих оноо 5.0, түүнээс доошгүй байх.
- Хэрэв өргөдөл гаргагчид хөдөө орон нутагт амьдарч, ажилладаг бол Academic IELTS-ийн голч оноо 5.0 (Эсвэл TOEFL-ийн дүйцэх оноо) үүнээс уншиж, бичих оноо 5.0, түүнээс доошгүй байх ёстой.


Өргөдөл хүлээн авах хугацаа:

 

Эхлэх өдөр: 2017 оны 2 дугаар сарын 1-ээс
Дуусах өдөр: 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авна уу.

 

 

Add comment


Security code
Refresh

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: