Articles

ХИС-ийн багш нар “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ”-ын сургагч багшаар ажиллав

БСШУСЯ, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тогтовортой хөгжлийн боловсрол” төслөөс  “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” сургалтыг зохион байгууллаа.  
Сургалтыг төрөөс тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, шийдвэр, эрхзүйн зохицуулалт, амьдралын ухаалаг хэрэглээ, амьдрах ухааны боловсролын талаар оролцогчдод таниулж, цаашид дээрх зорилтуудыг орон нутгийн түвшинд хангаж ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, удирдлагуудын төлөөллийг хамруулан явууллаа.
Сургалтын сургагч багшаар ХИС-ийн ГХСС-ийн захирал, доктор Т.Одончимэг, гадаад хэлний багш, доктор В.Сайнбаяр нар ажиллалаа. Ховд их сургуулийн хувьд 2017-2022 он хүртэлх Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн үзэл санааг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд багш нар нь зохих хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл юм.
Семинарын үр дүнд орон нутагт ТХБ-ын үзэл санааг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх  арга хэмжээний  талаар хэлэлцэн зөвлөмж боловсруулан Ховд аймгийн БСУГ-т хүргүүлж зөвлөмжийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, орон нутгийн засаг захиргааны шат шатны байгууллагуудтай хамтран ажиллах саналыг зохион байгуулагчдын зүгээс дэвшүүллээ.

 

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: