Articles

Ховд их сургуулийн ГХСС-ийн Оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан амжилттай явагдлаа

Ховд их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Оюутнуудын эрдэм шинжилгээний салбар хуралдаануудыг 2017 оны 04 сарын 11,12-ны өдрүүдэд, нэгдсэн хуралдааныг 2017 оны 04 сарын 14-нд хичээлийн 2-р байрны 208 тоот танхимд зохион байгуулав. Хуралдааныг ГХСС-ийн Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн ахлах багш, доктор О.Мөнхжаргал удирдан явууллаа.
Уг оюутны эрдэм шинжилгээний бага хурал салбар болон нэгдсэн хуралдаан гэсэн зохион байгуулалттай явагдсан бөгөөд мэргэжил ба судлах асуудлын онцлогоос шалтгаан тухайн салбарын эрдэмтэн, багш нараас бүрдсэн гурван салбар хуралдааныг зохион байгуулсан байна.  
“Хэл шинжлэл, соёлын асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Ичинхорлоо, “Хэл шинжлэлийн асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Европ судлалын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор В.Сайнбаяр, “Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааныг ГХСС-ийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн ахлах багш, магистр М.Баярсайхан удирдан зохион байгууллаа.  
ХИС-ийн ГХСС-ийн ОЭБХ-ын Нэгдсэн хуралдаанд нийт 11 бүрэлдэхүүнтэй комисс оролцож, оюутнуудын илтгэлийг хэлэлцэв. Хуралдааны комиссын дарга доктор О.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Т.Энхтүвшин, комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана,  ГХСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Ц.Оюун, Европ судлалын тэнхимийн багш, доктор В.Сайнбаяр, доктор Д.Гантулга, Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Ичинхорлоо, БСАЗ-н тэнхимийн эрхлэгч Б.Дорж, Б.Отгонцэцэг, хурлын техникчээр Гадаад хэлний сургалтын төвийн туслах ажилтан Д.Ичинхорлоо нар багтсан байна.
Нэгдсэн хуралдааныг комиссын дарга доктор О.Мөнхжаргал нээж, хуралтай холбоотой зааврыг танилцуулж амжилт хүсэв.
Хуралдаанд салбар бүрээс шалгарсан шилдгийн шилдэг  9 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. Үүнд:
1.    “Хэл шинжлэл, соёлын асуудал” салбар хуралдааны 1-р байр эзэлсэн илтгэл  “Ханз үсгийг хурдан тогтоох зарим аргаас”
Илтгэгч: Т. Ариунболор \ХХ-I анги\
      Удирдагч: Ц. Ичинхорлоо \Доктор\
2.    Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааны 2-р байр эзэлсэн илтгэл “ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын хичээлд хандах хандлагад хийсэн судалгаа”
Илтгэгч: М. Дуламсүрэн \БАБ-III анги\
      Удирдагч: Н. Наранжаргал \Магистр\
3.    “Хэл шинжлэл” салбар хуралдааны 1-р байр эзэлсэн илтгэл “Англи хэлний зүйр цэцэн үгийг монгол хэлний зүйр цэцэн үгтэй дүйцүүлэн орчуулах нь”
Илтгэгч: А. Жанерке \АХ-IV анги\
      Удирдагч: В. Сайнбаяр \Доктор, Дэд проф\
4.    Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааны 3-р байр эзэлсэн илтгэл “Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын асуудал”
Илтгэгч: Б.Дэлгэрхүү \НА-IV анги\
      Удирдагч: Б. Отгонцэцэг \Магистр\
5.    “Хэл шинжлэл, соёлын асуудал” салбар хуралдааны 2-р байр эзэлсэн илтгэл “Хятад хэлний цахим орчинд өргөн хэрэглэгдэж буй тооны хэл яриа”
Илтгэгч: М. Амгалан \ХХ-III анги\
      Удирдагч: Б. Нордод \Магистр\
6.    “Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааны 1-р байр эзэлсэн илтгэл “Бага боловсролын судлагдахууны сурах бичигт Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны өв уламжлал тусгагдсан байдал”
Илтгэгч: Б. Энхцэцэг \БАБ-II анги\
      Удирдагч:М. Баярсайхан \Магистр\
7.     “Хэл шинжлэл” салбар хуралдааны 2-р байр эзэлсэн илтгэл “Интернет орчин дахь мессенжерийн үг хэллэгийн хэрэглээний асуудалд”
Илтгэгч:И. Билэгмаа \ОАХ-IV анги\
      Удирдагч:Ц. Оюун \Доктор\
8.    “Боловсрол судлал, Нийгмийн асуудал” салбар хуралдааны тусгай байр эзэлсэн илтгэл “Бага ангийн сурагчдын бичих чадварын судалгаа \ЕБС-ийн 1-р ангийн жишээн дээр\”
Илтгэгч: Б. Бямбаа \БАБ-III анги\
Удирдагч:Г. Нямдаваа \Магистр\
9.    “Хэл шинжлэл, соёлын асуудал” салбар хуралдааны 1-р байр эзэлсэн илтгэл “Хятад Монгол тооны бэлгэдэл\1,4,8 тооны жишээн дээр\”
Илтгэгч: Н. Халиун \ХХ-III анги\
      Удирдагч: Б. Нордод \Магистр\
Хэлэлцүүлсэн илтгэлүүдийг дэвшүүлсэн ажлын чухал эсэх, асуудлаа шийдвэрлэсэн арга барил, судалгааны арга зүйг тодорхойлсон байдал, судалгааны үр дүн, ач холбогдол, ШУ-ны түвшин, хэл найруулга, зөв бичгийн дүрэм, хэлбэршүүлэлт, илтгэх чадвар, цаг баримтлалт, асуултанд хариулсан байдал зэргээр дүгнэлээ.
Хуралдааны үеэр комиссын гишүүд оролцогч оюутан бүрт өөрсдийнх нь илтгэлд санал, шүүмж өгч харилцан санал солилцон цаашид судалгааны ажилдаа анхаарах болон гүнзгийрүүлэн судлах олон зүйлийг зөвлөсөн нь оюутнуудын судалгаа шинжилгээний ажил улам чанаржиж, бодитой болох талаар үр дүнтэй ажил боллоо.  
Комиссын гишүүдийн үнэлгээгээр БСАЗ-н тэнхимийн багш М.Баярсайханы удирдсан БАБ-II ангийн оюутан Б.Энхцэцэгийн “Бага боловсролын судлагдахууны сурах бичигт монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал тусгагдсан байдал” сэдэвт илтгэл 1-р байр, БСАЗ-н тэнхимийн багш Б.Отгонцэцэгийн удирдсан НА-IV ангийн оюутан Б. Дэлгэрхүүгийн “Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын асуудал” сэдэвт илтгэл 2-р байр, багш Н.Наранжаргалын удирдсан БАБ-III ангийн оюутан М. Дуламсүрэнгийн “ЕБС-ийн 5-р ангийн сурагчдын хичээлд хандах хандлагад хийсэн судалгаа” сэдэвт илтгэл 3-р байрт шалгарлаа.  
Нэгдсэн хуралдаанд шалгарсан оюутнуудад ХИС-ийн захирал, доктор М. Алтанбагана, ХИС-ийн ГХСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Ц. Оюун, БСАЗ-н тэнхимийн эрхлэгч, докторант Б. Дорж, БСАЗ-н тэнхимийн багш, доктор Д. Гантулга  нар шагналыг нь гардуулан, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсч баяр хүргэлээ.

 

Холбоос

 

Статистик мэдээлэл

Яг одоо сайтын зочид:

Нийт хандалтын тоо:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл:

Бусад стат мэдээлэл: