Articles

Б. Баярхүү: ХИС-ийн багш, оюутнуудын төлөөлөл “ITM-2017” үзэсгэлэнд оролцлоо

Жил бүр уламжлал болгон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо албан ёсны түнш Ховд аймагтай хамтран “Ай Ти Эм Монголиа-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 18 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 2017 оны 03 сарын 31-нээс 04 сарын 1,2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна. Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ХИС-ийн БШТС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Баярхүүгээр ахлуулсан ХИС-ийн Оюутны холбооны дарга Л.Мөнхцоож, Тэргүүний судлаач оюутан Б.Төгсжаргал / ГЗБШ-IV/, Язгуур урлаг судлал, Аялал жуучлалын менежментийн  ангийн оюутнуудын төлөөлөл 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирсэн байна. Үзэсгэлэнгийн талаар доктор, дэд профессор Б.Баярхүүтэй ярилцлаа.
-    Сайн байна уу? Ховд их сургуулийн багш, оюутнууд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод иржээ. Үзэсгэлэнгийн тухай яриач?
-    Энэ жилийн хувьд БОАЖЯ, МАЖХолбоо албан ёсны түнш Ховд аймагтай  хамтран "Ай Ти Эм Монголиа-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 18 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Женко тур бюро ХК оролцсон. Уг үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт,  үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.
-    Үзэсгэлэнг Ховд аймаг хамтран зохион байгуулж байгаа нь нэлээд онцлогтой санагдлаа. Манай аймгийг төлөөлөн ямар байгууллагууд оролцоод ирэв?
-    “ITM-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ховд их сургууль, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театр, Музей, Өв соёлын хүрээлэн, Нийтийн номын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох албаны төлөөллүүд оролцоод ирлээ.
-    Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээний онцлог юу байв?
-    Үйл ажиллагаанд оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз,  гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож,  үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 40 гаруй ажил олгогчдын 300-аад ажлын байр зарлагдсан "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдсан. Энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, үйлдвэрлэлийн дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгосноороо онцлог байсан.
-    Үзэсгэлэнд Ховд аймгийн төлөөлөл юуг онцлов?
-    Ховд аймгийн хувьд Аялал жуулчлалын вэб сайтын танилцуулга, аймагтаа зохион байгуулах Эвент аялалын хуанли, “Тавтай морил” богино хэмжээний шторк, Аялал жуулчлалын газрын зураг, Гурван Сэнхэр-5 од  маршрутыг дэлгэн тавьж үзэсгэлэнг сонирхогчдод нийт 2500 ширхэг брошур, сэтгүүл, газрын зургийг тайлбартайгаар хүргэлээ. Гурван Сэнхэрийн агуйг сурталчлах үүднээс Язгуур урлаг-I ангийн оюутнууд  ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглолтонд амжилттай оролцлоо.
-    Оюутнууд үзэсгэлэнд ямар үүрэгтэйгээр оролцсон бэ? Үзэсгэлэнд оролцсоноор тэдэнд сургуулиа сурталчлахаас гадна аялал жуулчлалтай холбоотой мэдлэг, чадвараас суралцах боломж олдсон байх?
-    Юуны түрүүнд бид аймгийнхаа аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг оролцогчдод танилцуулах, сурталчлах зорилтыг өмнөө тавьсан. Үзэсгэлэнд Ховд их сургуулийн оюутнууд аялал жуулчлалын менежмент, язгуур урлаг судлалын хөтөлбөрүүд, Баруун бүсийн болон Ховд аймгийн аялалын бүтээгдэхүүнийг танилцууллаа. Оюутнууд энэ арга хэмжээнд оролцсоноор аялал жуулчлалын менежер хийх чадвар, дадалд суралцах, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бирж, үзэсгэлэнгийн бэлтгэл, зохион байгуулалтын үйл явц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанар онцлогтой танилцсанаараа ихээхэн ач холбогдолтой байлаа.
-    Үзэсгэлэнд оролцохоос гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов уу?
-Аймгийнхаа аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Монголын аялал жуулчлалын холбооны удирдлагуудтай уулзаж Ховд их сургуулийн тухай болон Аялал жуулчлалын менежмент мэргэжлийн онцлогоо танилцууллаа. Үзэсгэлэнд оюутан Б.Төгсжаргал “New juulchin tours” ХХК-ний нэрэмжит тэмцээнд амжилттай оролцож ХИС-аа сурталчлах хугацаат цагаар шагнуулж, сургуулиа сурталчилсан. Хурлын үеэр олон арга хэмжээнүүд явагдсаны нэг нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, судлаачдад зориулсан хэлэлцүүлгүүдийг Гаалийн ерөнхий газар, Байгаль орчны яамнаас зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгт “Хил орчмын аялал жуулчлалд Ховд аймгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. Монгол орны Баруун бүс нутгийн  хөгжилд гол үүргийг гүйцэтгэдэг гол байгууллага бол Ховд их сургууль гэдгийг бид сайн мэддэг. Манай аймгийн аялал жуулчлалын нөөц бол угсаатан ястнуудын хэл соёл түүх, аж ахуй эрхлэлтийн онцлог түүнд түшиглэсэн эвент аяллууд юм. Үүнд: “Мөнгөлөг шагшуурга” өвлийн мөсний баяр, “Олон ястны урлагийн наадам”, “Их Алтай фестиваль” гээд олныг дурдаж болно. Ховд их сургууль анх байгуулагдсан цагаасаа гадаад дотоодын судлаачидтай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж бүс нутгийн судалгаа, хөгжилд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон нь энэ бүс нутгийг Эрдэм шинжилгээний аялал жуулчлалаар дамжуулан дэлхий нийтэд таниулж байгаа билээ. Тухайлбал: 1993 оноос хойш зохион байгуулж буй “Баруун монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл нөөц, ард түмний хэл, соёл түүх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь тогтмол зохион байгуулагдсанаараа олон улсад танил-эвент болсон байх жишээтэй юм. Эндээс үндэслээд Ховд аймаг нь баруун бүс нутагт Үндэсний урлагийн эвент хөтөлбөр, эрдэм шинжилгээний аялал жуулчлалаар тэргүүлэх боломжтой юм байна гэж үзэж болно.
Эцэст нь дүгнэвэл ХИС-ийн багийнхан аялал жуулчлалын менежмент, язгуур урлаг судлалын хөтөлбөрүүдийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, үзэсгэлэнгийн танхимыг тохижуулан ажлын байранд зуучлах Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны хүрээнд ажлын ярилцлагад орох арга зүй суралцаж, онолын мэдлэгээ практикт баталгаажуулах зэрэг олон ач холбогдолтой үйл ажиллагаанд оролцлоо. Мөн баруун бүсийн болон аймгийнхаа аялалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанар, онцлогтой танилцахын зэрэгцээ бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн ур чадвараас туршлага судаллаа. Цаашдаа Ховд их сургуулийг түшиглэсэн эрдэм шинжилгээний аялал жуулчлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

 

 

 

 

 

 

 

 


Ярилцсанд баярлалаа.

Г.Энхжаргал

Элсэлт-2017

Цахим бүртгэл

Холбоос

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan