Articles

“ЭКОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сургалт боллоо

БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Химийн тэнхимийн “БАЙГАЛЬ-ЭКО” клубын оюутны санаачлагын төслийн багаас “Экологийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг эрдэмтэн багш нар, оюутнуудаар дамжуулан экологийн анхан шатны боловсролыг түгээх зорилгоор амжилттай зохион байгууллаа.   
Сургалтыг БШТС-ийн захирал Доктор З.Бурмаа нээж, профессор С.Дорж, ХИС-ийн дэргэдэх Баруун бүсийн тогтвортой байдлын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Сувданцэцэг, ММЗТ-ийн багш Р.Минжирмаа, Оюутны санаачлагын төслийн багийн ахлагч Б.Сувдмаа, оюутан А.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндулам нар удирдан явууллаа.
Сургалтанд хамрагдсан оюутнууд монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухааны үндэс, мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, дэлхийн дулаарал, агаарын бохирдолт, түүний нөлөө, мэдээлэл харилцаа технологийн хувьсал, түүний нөлөө зэрэг сэдвүүдийн талаар мэдлэгтэй болсон байна.
Цаашид оюутан залуус, ерөнхий боловсролын сургуульд багшлах явцдаа сурагчдын экологийн боловсролын мэдлэгийг дээшлүүлэх, орчин үед хурцаар тавигдаж буй экологийн тулгамдсан асуудлууд, түүний сөрөг үр дагаварын талаар сурталчилан таниулахын зэрэгцээ тэдний үйл ажиллагаа, дадал зуршлыг байгаль экологи хамгаалах үйлд хэвшүүлэн сургах гэх мэт бодит мэдлэг, чадварыг эзэмшиж байгаа давуу талтай юм.

 

 

 

 

 

 

Элсэлт-2017

Цахим бүртгэл

Холбоос

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan