Articles

МОНГОЛ БИЧИГ – ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ Үндэсний бичиг соёлын өдрүүд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний  ням гаригийг "Үндэсний бичиг соёлын өдөр" болгон тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө 14 дэх жил нь тохиож байна.
Монгол үндэстний дундаршгүй оюун билгийн их санг үеийн үед уламжлан хадгалсаар ирсэн монгол бичиг, өв соёлоо уламжлан хадгалж үлдэх, Монгол Улсын иргэн бүр монгол бичиг үсэгт суралцах шаардлагатайг “Монгол хэлний тухай хууль”-д заажээ.
Тиймээс  монгол бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгцээ аяндаа бий болж байна. Монголчууд эрдэм номыг эрхмийн дээд шүтээн болгон дээдэлж ирсэн эртний сайхан уламжлалыг танилцуулах, бичиг үсэг, утга соёлоо дээдлэх ухамсар сэтгэхүйг сэргээх, оюутан залуусын монгол бичиг сурах хүсэл сонирхлыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Монголчуудын сэтгэлгээ, түүх, соёлд монгол бичгийн гүйцэтгэж ирсэн үүрэг, ач холбогдлыг таниулах, монгол бичиг сурч мэдье, мэдлэг чадвараа дээшлүүлье гэсэн хүсэл тэмүүллийг дээшлүүлэх, ХИС-ийн нийт оюутан, багш ажилчдын монгол бичгийн мэдлэг чадвар ямар түвшинд буйг тодорхойлон мэдэх зорилгоор

Энэ жилийн хувьд “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор ХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл зохиолын тэнхим, Номын сан, Монгол хэл, уран зохиол-II анги анги хамтран 2017 оны 04 сарын 25-наас 05 сарын 05-ны өдрүүдэд олон арга хэмжээг зохион байгууллаа.

Үндэсний бичиг соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд олимпиад, хөрвүүлэн бичих уралдаан, багш ажилчдын минутын уншлага, идэвхтэй уншигч шалгаруулах, шилдэг ном шалгаруулах, уран бичлэгийн уралдаан, “Монголын нууц товчоо” танин мэдэхүйн АХА тэмцээн, “Эх хэлээ дээдэлье” номын үзэсгэлэн, Их хөлгөн судар “Ганжур”, “Данжур” номын үзэсгэлэнг зохион байгуулсан.

“Ухаан далай  номоос эхтэй” идэвхтэй уншигч шалгаруулах уралдаанд .....

Оюутан, сурагчдын танин мэдэхүй, ёс суртахуун, мэдлэг боловсролд зориулагдсан уншигчдын хамгийн эрэлттэй ном шалгаруулах
“Уран бичлэг-Монгол ухаан” уран бичлэгийн уралдаан- Монгол бичгээр бийр, эвхмэл, хатгамал, сийлбэр, хайчилбар
“Үндэсний бичиг үсэг мину” өгөгдсөн эхээс монгол бичигт хөрвүүлэн бичих уралдаан  
“Уншлагын хурд” Хүмүн бичиг сониноос сонгосон эхийг хурдан, зөв, тод унших уралдаан
Монгол хэл бичгийн олимпиад МХУЗ-ын ангийн оюутнууд-
“Монголын нууц товчоо” АХА танин мэдэхүйн тэмцээн
“Эх хэлээ дээдэлье”  номын  үзэсгэлэн- Монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн
Их хөлгөн судар “Ганжур”, “Данжур” номын үзэсгэлэн-  Их хөлгөн судар “Ганжур”, Данжур”-ын кирил хөрвүүлгийг олон нийтэд таниулах

Элсэлт-2017

Цахим бүртгэл

Холбоос

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan