Articles

Ховд их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо

Алтан гадас одонт, төрийн өмчийн, баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр” 2017 оны 05 сарын 15-17-ны өдрүүдэд боллоо.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан математик, физик, хими, биологи, газарзүй, монгол бичиг, монголын түүх, нийгмийн ухааны мэдлэг, орос хэл, англи хэл, дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн ур чадварын хичээлийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр бүрэлдэхүүний сургуулийн багш нар үнэ төлбөргүйгээр заасан юм.
Мөн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд АХА, сагсан бөмбөгийн тэмцээн уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Төгсөх ангийн багш нарыг урьж, сургалтын шинэ мэргэжлийн хөтөлбөрүүдийг танилцуулан тэдний санал хүсэлтийг сонсож, харилцан ярилцах, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Нээлтийн ажиллагааг 2017 оны 05 сарын 17-ны өдөр Аюушийн талбайд зохион байгуулсан бөгөөд ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, дэд захирлууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар болон ард иргэд, ХИС-ийн багш ажилчид, оюутан залуус оролцлоо.
Үйл ажиллагааг Үндэсний язгуур урлаг-I ангийн оюутан Ш.Амаржаргал морин хуурын аялгуугаар эхлүүлж, ХИС-ийн сүлд дуу “Их сургууль минь” дуу эгшиглэхэд оюутнуудын карнаваль жагсав.
Үйл ажиллагааг ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, аймгийн ЗДТГ-ын дарга  нээж, ХИС-ийн оюутнуудыг төлөөлөн Оюутны холбооны тэргүүн Л.Мөнхцоож, Түүх нийгэм судлалын IV ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ нар үг хэлэв.
    Уг өдөр багш, оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, номын үзэсгэлэн, лабораторийн багаж, тоног төхөөрөмж, үзүүлэн материалуудыг дэлгэн тавьж, ХИС-ийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авсан юм.
ХИС-ийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хүрээнд олон ажил санаачлан зохион байгуулсан бөгөөд Ховд их сургуульд багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сурган хүмүүжүүлэх ажлын дадлагыг удирдан сургууль түшиглэн судалгааг явуулах замаар багш бэлтгэх сургалтанд оролцож, зөвлөх профессорын стандарт биелүүлсэн багш нарт үнэмлэх гардуулан өглөө. I сургуулийн физикийн багш Ц.Барсүрэн, математикийн багш Ч.Байгальмаа, III сургуулийн Мэдээлэлзүйн багш Т.Баярсайхан, Химийн багш Г.Ундармаа, Монгол хэл, уран зохиолын багш Ш.Нямхүү, Орос хэлний багш Д.Мөнхтуяа, II сургуулийн Биологийн багш М.Цэцэгмаа, Прогресс дунд сургуулийн бага ангийн багш Ц.Болдцэцэг нарт “Зөвлөх профессорын үнэмлэх”-ээ гардан авлаа.  

 

ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан тэмцээний шагнал гардуулав
Мөн ЕБС-ийн сурагчдын дунд АХА, сагсан бөмбөгийн тэмцээн, мэргэжил сурталчлах өдөрлөгийг явуулсан бөгөөд шагналыг үйл ажиллагааны үеэр гардуулан өгсөн юм.
Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн бодох чадвар, сургалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор Цаст-Алтай цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сэтгэн бодох чадварын тэмцээнийг Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Математик мэдээлэлзүйн тэнхимээс зохион явуулсан. Тэмцээнд Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12-р ангийн 25 сурагч оюун ухаанаараа өрсөлдсөнөөс I байрт ЦАЦ сургуулийн 12а ангийн сурагч Г.Өнөболд, II байрт 12а ангийн сурагч  О.Доржсамбуу нар шалгарч ХИС-д элсэх эрхийн бичиг, өргөмжлөл үнэ бүхий зүйл, III байрт 12в ангийн сурагч В.Ариунзаяа шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Химийн тэнхимээс 12 жилийн 7-р сургуулийн сурагчдын дунд явуулсан танин мэдэхүйн АХА тэмцээний I байрт 7-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Алтансүх, II байрт 9б ангийн сурагч Б.Цэрэндаваа, III байрт 9а ангийн сурагч Г.Бат-Эрдэнэ, Биологийн тэнхимээс 12 жилийн 6-р сургуулийн сурагчдын дунд явуулсан танин мэдэхүйн АХА тэмцээний I байрт 12в ангийн сурагч Д.Хишигдэлгэр, II байрт 12а ангийн сурагч М.Золбоо нар шалгарч шагналаа гардан авав.
Гадаад хэл, соёлын сургуулийн Европ судлалын тэнхимээс Прогресс дунд сургуулийн 11,12-р ангийн сурагчдын дунд АХА тэмцээнийг явууллаа. АХА тэмцээнд Прогресс сургуулийн 35 сурагч оролцсоноос I байрт 11а ангийн сурагч Н.Содбилэг, II байрт 12б ангийн сурагч Ч.Хурцболд, III байрт 12а ангийн сурагч Н.Уянга нар шалгарсныг өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулсан юм.
Гадаад хэл, соёлын сургуулийн Боловсрол судлал, аргазүйн тэнхимээс Танин мэдэхүйн АХА тэмцээнийг явууллаа. III сургуулийн 12-р ангийн 120 сурагч оролцсоноос I байр: 12а ангийн сурагч Ц. Оргилбаяр, II байр: 12б ангийн сурагч Д. Номинчимэг, III байр: 12в ангийн сурагч Ц. Сэржхорлоо нар шалгарсан байна.
Ховд их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааны хүрээнд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Биеийн тамирын тэнхимээс 12 жилийн 1,2-р сургуулийн сурагчдын дунд явуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 4 баг оролцсон байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
-    I байр, алтан медаль 12 жилийн II сургуулийн 12в анги
-    II байр, мөнгөн медаль 12 жилийн I дунд сургуулийн 12а анги
-    III байр, хүрэл медаль  12 жилийн I дунд сургуулийн 12г анги
Эмэгтэйчүүдийн төрөлд:
-    I байр, алтан медаль 12 жилийн I дунд сургуулийн 12а анги
-    II байр, мөнгөн медаль 12 жилийн II сургуулийн 12а анги
-    III байр, хүрэл медаль  12 жилийн I сургуулийн 12в ангийн баг тамирчдад шагналыг нь гардуулан өглөө.
Шагнал гардуулах үйл ажиллагааны дараа ХИС-ийн оюутнууд флаш моб бүжиглэв.  Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн наадамд “Универсиад наадамд ”баруун бүсийн оюутны спорт урлагийн их наадамд сүүлийн жилүүдэд дараалан түрүүлж шилжин явах цомыг үүрд хадгалахаар болсон бөгөөд Ч.Ваша багшийн найруулсан авьяаслаг оюутнуудын урлагийн тоглолтоор үйл ажиллагаа үргэлжилсэн юм.      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Элсэлт-2017

Цахим бүртгэл

Холбоос

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan