Articles

Дэлхийн музейн 40 өдрөөр “Тэнгэрийн зэв” үзэсгэлэн, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

2017 оны 05-р сарын 18-нд 13:00 цагт Ховд аймгийн музейн Өв соёлын хүрээлэнд "Тэнгэрийн зэв" Монгол Алтайн хүрэл зэвсгийн шилмэл олдворуудын үзэсгэлэнг Ховд аймгийн музей, Ховд их сургууль хамтран Монгол төдийгүй Төв Азийн эрт үед холбогдох цор ганц олдворуудыг дэлгэн Ховд хотын иргэдийн хүртээл болголоо.

Тус үзэсгэлэнд Ховд аймгийн музей, Ховд их сургуулийн НХУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ТНУТ-ийн багш, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн захирал, магистр Ч.Энхтөр, Ховд аймгийн Манхан сумын орон нутаг судлах музейн хүрэл болон бусад ховор олдворуудыг дэлгэн үзүүлсэн байна.
Дэлхийн музейн энэ өдөр 40 дэх жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа бөгөөд “Музей болон ээдрээт түүх” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнтэй холбоотой Ховд аймгийн музейн судлаачид “Шинэ зүйл гэдэг нь сайтар мартагдсан хуучин” болох сэдвийг сонгон үзэсгэлэнгээ нэрлэжээ.
Монголчууд Манжийн ноёрхолд орсноор нум сумны хурц металл зэв модон булцуугаар солигдох болж тэрхүү нум сумны зэвийг тэнгэрийн сум мэтээр төсөөлж тайлбарлах болсон жишээгээр (төмөр зэв хэрэглэж байгаад XIX – XX зууны зааг үед цахиур буй хэрэглэх болсоноор нум сум хэрэгцээнээс аажмаар шахагдаж) тайлбарлагдаж байна. Монголчууд хүрэл зэвийг тэнгэрийн сум хэмээн бодож “Тээр дээр тэнгэрт асар, тэнгэрийнх гэж өдөр шөнөгүй байлдаж байдаг улс бий. Тэдний сумын зэв газар ойчдог юм ... энэ зэвийг тэнгэрийн сум гэдэг, тэгээд л шатаж түлэгдсэн юм шиг байхгүй юу” (Наваан, 1970, т. 14) хэмээн ойлгодог, тайлбарладаг, шүтлэгийн хэрэгсэл (зад) болгон хадгалдаг (Эрдэнэбаатар, 2002, т. 69; Эрдэнэ-Очир, 2004, т. 51) байна. Зарим газар тэнгэрийн сумыг хүүхдийн манцуй дээр хадвал ээлтэй, гэр салхи хаядаггүй гээд юмаар оосорлоод хананаас зүүдэг (Наваан, 1970, т. 14; Эрдэнэ-Очир, 2004, т. 51-62; Баярсайхан, 2008, т. 110-114), малын дэлэнгийн өвчнийг анагаах чадалтай  гэдэгт итгэдэг. Энэ ч утгаараа саалийн саванд дүүлжилсэн байх нь элбэг тохиолдоно. Монголын зарим бөглүү нутагт хуучны хүмүүс өөрсдийн хийж байгаагүй мэдэхгүй, тайлбарлаж чадахгүй зүйлээ шүтэх бишрэх үүднээс голдуу ойлгодог байжээ. Тэнгэрийн сум нь үнэндээ хүрэл зэв бөгөөд хүрэл нь зэс, тугалгаас бүтсэн металл бөгөөд малын дэлэнгийн өвчинг анагаах химийн найрлага зэс, тугалганд байдгыг үгүйсгэж боломгүй юм. Тэнгэрийн сум хэмээсний учир нь «хүмүүс эхлээд далд бүхнийг нүдэнд ил харагдаж буй тэнгэрээс хайдаг бол дараа нь танин мэдэхүйн төвшин дээшлээд ирэхэд доошоо газрын давхарга, түүний доорхийг сонирходог ажээ» (Victor Turner, 1967, pp. 127) гэсэн онол болон юмсыг цөм цохих эрдэм чадал бүхий чулууг шүтэх үзлээр тайлбарлагдана. Уг онолын зүй тогтолоор бол өгүүлэн буй зэв буюу тэнгэрийн сумны тухай ойлголт бидний оршин буй ертөнцөд хүрээд буйг ажиглаж болно. Магадгүй цаашид “зад”-ын чулуу судалдаг судлаачид онолын үзэл ёсоор хэрхэн газрын гүнрүү доод тивийг төсөөлж буй, үгийн утга гаралын хувьд (Болдбаатар, 2007, т. 120-126) муу үйлийг хийгч зарим этгээдийг дурдсан нэр байж болхыг харуулах судалгаа эзнээ хүлээж байгаа гэлтэй (Мөнхбаяр, 2009, Мунхбаяр, 2013).
Үзэсгэлэнгийн нээлтийг морин хуурын аялгуу эгшиглүүлэн, монгол ардын дуу уянгалуулсны дараа Ховд аймгийн музейн захирал, Болор цомын эзэн, Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч Х.Эрдэнэбаатар нээж үг хэлэв. Үүний дараа тус үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдийг танилцуулсны дараа Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Гантөмөр нар Ховд аймгийн музейн он удаан жил ажиллаж байгаа хоёр ажилтныг Ховд аймгийн хүндэт тэмдэгээр шагнав. Улмаар Ховд их сургуулийн захирал, доктор, профессор М.Алтанбагана үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний хуралд баяр хүргэж үг хэлэв.
Нээлтийн үйл ажиллагааны дараа гурван танилцуулгыг зочдод хэлэлцүүлэв. Түүний нэгдүгээрт Ховд аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Х.Бямбасүрэн “Хүрэл зэвсгийн үеийн аж ахуй соёл”, ХИС-ийн багш, доктор Ч.Мөнхбаяр “Үзүүр гялангийн хадны оршуулгын малтлага судалгаа”, Ховд аймгийн байгаль орчны газрын ажилтан Н.Нансалмаа “Монголын говийн 6 гайхамшиг” илтгэлийг танилцуулав.
Танилцуулгын дараа үзэсгэлэнг үзэж танилцах арга хэмжээ эхлэв. Үзэсгэлэнгийн эхний хэсэг Ховд аймгийн Манхан сумын музейд хадгалагдаж байдаг зэс чулууны үеийн хуцны толгойн дүр бүхий чулуун нухуур, төмөрлөг булцуу бүхий чулуун бариултай нүдүүр, хатмал далайн морь, үзэсгэлэнгийн нэрээр дурдагдсан хүрэл зэв, хүрэл хутганууд зэрэг олдвороор дэглэгджээ. Түүнчлэн тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг залж бэлтгэсэн модон дөрөө, мөнгөн бугын толгой, хүрэл амгай, хүрэл шөвөг, хүрэл гоёл чимэглэлийн зүйлсийг дэлгэсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байлаа.
Үзэсгэлэнгийн удаах шилэн хоргонд Ховд аймгийн музейн хүрэл амгай, товруу, сүх, ойл, зэв, хутга, тээг, хутгануудыг дэлгэсэн байв.
Үзэсгэлэнгийн дараагийн шилэн хоргонд Ховд их сургуулийн музейн фондод хадгалагдаж хоёр ховор олдворыг дэлгэсэн байв. Нэгдүгээр олдвор нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шар говийн эхний Мөнххайрхан булш (МЭӨ XVIII–XVI зуун)-наас гарсан хүрэл цагираг болон бөс даавуун уутны амны хэсэг юм. Хоёр дахь олдвор нь Ховд аймаг, Ховд сум, Бэлэн ус 3 чемурчек булш (МЭӨ XXҮII–XҮI зуун)-ны хоёр дахь буюу оруулмал андроновын үеийн хэмээн үзэж буй оршуулгаас гарсан хүзүүний хүрэл унжлага, алтан хонгио бүхий зүүлт юм. Уг хоёр олдвор монгол нутагт одоогоор илрээд байгаа хамгийн анхны бөс даавуу болон өнгөт төмөрлөг эдлэл юм.
Тус хорго болон түүний дараагийн шилэн хоргонд Ч.Энхтөр захирлын цуглуулгад буй өвөрмөц хэлбэртэй Хүннүгээс Их Монгол Улсын үеийн хамрах зарим төмөр зэвийг байрлуулсан байлаа. Дөрөв болон тав дахь шилэн хоргонд Их Монгол улсын үед хутган үзүүр төмөр зэвүүдийг тавьжээ. Харин дараагийн 2 хоргонд хүрэл хутга, онгит болон зуулгат зэв, хүрэл зуузай, тээг, цоолтуур, өнгөт төмөрлөг хуруувч, бүсний арал, дөрвөлжин хээ бүхий товруу зэрэг 80 орчим олдворыг дэлгэсэн байна. Уг олдворт хүрэл зэвсгийн үед холбогдох хазаарын амгайны зуузай тавигдсан нь өдгөө цагт зуузай гэдгийг төдийлөн хэрэглэдэггүй ууд гэдэг цагирагаар орлуулж хазаар хувьсан хөгжсөн тул үзэгчдийн сонирхолыг ихэд татаж байлаа.
Сүүлийн шилэн хоргонд Ховд их сургуулийн НХУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ТНУТ-ийн багш, доктор Ч.Мөнхбаярын сүүлийн 10-аад жил цуглуулсан 70 гаруй өнгөт төмөрлөг эдлэлүүд үзмэрт дэглэгджээ. Эдгээрт хүрэл хутга, хүрэл хасуур, онгит болон зуулгат зэв, хүрэл гоёл чимэглэлийн зүйлс болох товруу, бүсний арал, даруулга, эрвээхэй хэлбэрийн уялга, хятад их гэсэн ханз үсгийн хэлбэр бүхий хүрэл, дөрөө хэлбэрт хуруувч, хүрэл товч багтжээ. Түүнчлэн үзмэрт хүний дүр бүхий шүтлэгийн хүрэл онго дэлгэгдсэн нь Үндэсний түүхийн музей болон дөрвөлжин булшнаас гарсан хүрэл онготой харьцуулах ховор олдворын нэг билээ. Мөн хүрэл хайлш, шаар дэлгэсэн нь Монгол Алтайд өнгөт төмөрлөгийг боловсруулдаг байсан түүний ул мөрийг батлах чухал олдвор юм. Мөн үзмэрт Увс аймгийн Өмнөговь сумын Бор хавцал хэмээх газраас олдсон зуулгат навчин хэлбэрт зэв дэлгэгдсэн нь одоогоор монгол нутгаас олдсон цор гагц хамгийн эртний төмөрлөг зэвд тооцогдох хэлбэрийн онцлог бүхий олдвор юм. Ийнхүү дэлхийн 120 орны 30000 орчим музейтэй Ховд аймгийн музей өөрийн өдрийг дөч дэх жилийн ойг тэмдэглэн орон нутагт анх удаагаа “Тэнгэрийн зэв” үзэсгэлэнг дэлгэж үзүүллээ.
Үзмэрийг зочид төлөөлөгчид тайлбарласны дараа хөтөлбөр ёсоор Ховд их сургууль болон Политехник коллежийн оюутнуудын 11 илтгэл хэлэлцүүлснээс нэгдүгээр байранд ХИС-ийн НХУС-ийн ТНУТ-ийн ТНС-II ангийн оюутан Ц.Буянзаяа “Цуур судлалын зарим асуудалд” илтгэлээр, тус тэнхимийн ТНС-IV ангийн оюутан Б.Буян-Орших “Ховд аймгийн археологийн дурсгалыг аялал жуулчлал, музейн үзмэрт ашиглах нөөц боломж” сэдэвт илтгэлээр дэд байр, ТНС-IV ангийн оюутан О.Ганчимэг “Монголчуудын гал тахих зан үйл” сэдэвт илтгэлээр гутгаар байр тус тус эзэллээ.
Уг үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан Ховд аймгийн музейн хамт олонд музейн 40 дэх өдрийн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд цаашид хувь цуглуулагчдын гар дээр байгаа ховор үнэт дурсгалуудыг музейн үзмэр болгон олонд таниулж өвөрмөц хадгалалт хамгаалалт, судалгаагаар дурсгалыг дуу оруулж эх түүхээ нөхвөрлөн бичих арга хэмжээг тасралтгүй авна байх хэмээн найдаж эл мэдээллийг өндөрлөе.

 
Мэдээлэл бэлтгэсэн Ч.Мөнхбаяр

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan