Articles

ХОВД АЙМАГТ “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ" БАЙГУУЛАГДЛАА

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд байгуулжээ.
“Залуучуудын хөгжлийн төв” нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуус ялангуяа боловсрол эзэмшсэн, ажлын туршлага багатай залуучуусыг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Г.Амарзаяа нар урилгаар оролцож, тус төвийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Төвийн үйл ажиллагаа нь ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил хайгч бүрийн онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргах, ажил хайгчийг бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний хөдөлмөр эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнес эрхлэх боломжийг ойлгуулах зэрэгт чиглэгдэнэ.   
Энэхүү төв нь мэдээлэл сургалтын болон ганцаарчилан зөвлөгөө өгөх өрөөтэй бөгөөд ном сурах бичиг бусад гарын авлага материалаар хангагдсан байна. Тиймээс Ховд их сургуулийн төгсөгчид, оюутнууд өөрийгөө хөгжүүлэх, ажил хайх, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бүрдэхгүй бол арга зүй болон мэргэжлийн бусад зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм байна.

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan