Articles

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА СЭРГЭН ХӨГЖИХҮЙ” сэдэвт нээлттэй семинар болж байна

ХИС-ийн дэргэдэх Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Тогвортой хөгжил ба сэргэн хөгжихүй” сэдэвт судлаач, бодлого боловсруулагчдын хамтарсан хурал, нээлттэй семинарыг 2017 оны 02 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг хамтарсан хөтөлбөр, нээлттэй семинарыг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого, үзэл баримтлал, хүний хөгжил, экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, байгалийн нөөцийн хэмнэлттэй үр ашигтай ашиглалт, сэргэн хөгжих чадавхи, уур амьсгалын өөрчлөлтийн  баруун бүс дэх нөлөөлөл, цаашдын чиг хандлага, нүүдлийн мал аж ахуй ба газар тариалангийн салбарын хөгжлийн асуудлаар Монгол улсад төдийгүй дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг судлаач эрдэмтдийн шинжлэх ухаан, судалгааны үр дүнг хэлэлцэж, цаашид Баруун бүсийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Нээлттэй семинарт улсын болон баруун бүсийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, яамдын хэрэгжүүлэгч агентлагууд, Ховд аймгийн удирдлага, тамгын газрын харъяа хэлтсүүд, орон нутгийн бусад байгууллагуудын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
     Уг үйл ажиллагааг ХИС-ийн эрдэмтэн судлаачид болон МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, профессор Т. Чулуун, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн  захирал, доктор С. Баттулга, МУИС-ийн ШУС-ийн багш, доктор А. Солонго, МУИС-ийн Зайнаас тандан сансар судлалын лаборатори, магистр Б. Хэрлэнбаяр нар хурал, семинарыг удирдан явуулж байна.  
Хурлыг зохион байгуулснаар залуу судлаачдыг чадавхижуулах, мэдлэг мэдээллээр хангах, Сумдын ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийж байгаа багуудын аргазүй, ойлголтыг нэгтгэх, хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөхүүдийн санал зөвлөмж шүүмжийг солилцох, Орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллага, захиалагч болон хэрэгжүүлэгч сумдын удирдлага, төлөөлөгчидтэй хамтран ажиллах, нэгдсэн мэдлэг ойлголтод хүрэх боломж нөхцлөөр хангах ач холбогдолтой.

 

 

 

 

 

 

 

 

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan