Гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль

2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн Ховд их сургууль дэргэдээ бүс нутагтаа анх удаа Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 07-р сарын 1–ний өдрийн дугаар А/304 тоот тусгай зөвшөөрлийн дагуу байгуулан хичээллэж байна. Уг сургууль нь өнөөдрийн байдлаар 11, 12-р ангидаа элсэлт авч 64 сурагч, 16 багштайгаар стандартаар тогтоосон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ математик, гадаад хэл /англи, орос хэл/, физик, хими, биологи, нийгмийн ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн суралцуулж байна. Ахлах сургуулийн багш нарын хувьд 4 доктор багш, 1 гавьяат багш, 9 магистр багш нар сурагчдыг сурган хүмүүжүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль нь заавал судлах болон сонгон гүнзгийрүүлэн судлах хичээлийн хуваарийн дагуу хичээллэж, бүртгэл мэдээллийн системтэй, сурагчдынхаа түвшинг тогтоосон нь сурлагын чанарыг сайжруулах давуу талуудыг суралцагсдад олгож байгаа.  
Өдрийн хоёр ээлжээр хичээллэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 06-р сарын 27–ны өдрийн А/275 дугаар тушаалын гуравдугаар хавсралтын дагуу нэгдүгээр ээлжинд голдуу заавал судлах хичээл, хоёрдугаар ээлжинд сонгон, гүнзгийрүүлэн судлах хичээлүүд орж байна.
Заавал судлах хичээлийг цөм хөтөлбөрийн дагуу, сонгон гүнзгийрүүлэн судлах хичээлийг цөм хөтөлбөрт суурилан багш нар тухайн хичээл тус бүрээр тусгай хөтөлбөр боловсруулан шавь нараа сургаж байна.
Ахлах сургуулийн хамт олон сонгон гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөө агуулгын хувьд гүнзгийрүүлсэн төдийгүй ердийн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн сонгоны цагаас 2-4  цагаар илүү хичээллэдэг байна.

 

Эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнд:

Зөвлөх багшаар: Монгол улсын гавьяат багш Б.Цэрэнжав,
Математикийн багш: ХИС-ийн БШТС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч Б.Алтангэрэл, ХИС-ийн математикийн багш Г.Пүрэвчулуун
Монгол хэл, бичиг, уран зохиолын багш: ХИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор В.Янжиндулам, Ц.Батхишиг,
Англи хэлний багш: ХИС-ийн  ГХСС-ийн ерөнхий эрдмийн гадаад хэлний тэнхимийн багш Д.Шүрэнцэцэг, АНУ- ын Элчин сайдын яамны харьяа Fulbright сангаас ирсэн гадаадын мэргэжилтэн багш Alex Suarez, Giocomdа
Орос хэлний багш: ГХСС-ийн европ хэлний тэнхимийн багш Б.Алтантуяа
Нийгмийн ухааны багш: НХУС-ийн Түүх эрхзүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Нямдорж, НХС-ийн Түүх эрхзүйн тэнхимийн багш С.Хишигтогтох
Физикийн багш: БШТС-ийн  Физикийн тэнхимийн ахлах багш Н.Энхтөр
Химийн багш: БШТС-ийн Химийн тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Гантөмөр
Газарзүйн багш: БШТС-ийн Газарзүйн тэнхимийн багш Э.Амаржаргал
Дизайн технологийн багш: ГХСС-ийн Соёл судлалын тэнхимийн багш Ц.Пүрэвдорж
Мэдээллийн технологийн багш: Мэдээлэл зүйн тэнхимийн багш Д.Бүрэн-Арвижих
Биологийн багш: ХИС-ийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад  хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн багш О.Бямбадорж 
Биеийн тамирын багш: НХУС-ийн биеийн тамир эрүүл мэндийн тэнхимийн багш Ч.Түвшинсайхан нар ажиллаж байна.

 

Уралдаан, тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна

ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд явагддаг ГОЛОМТ банкны нэрэмжит Англи хэлний олимпиадад 11а Э.Есүйхэн II байр, 11а Сүндэрьяа, 11б Э.Болортунгалаг нар тусгай байр,
Баруун бүсийн математикийн олимпиадад 11а М.Чингүүн шагналт IV байр,
ХИС-ийн I курсын оюутны дунд зохиогддог спортын тэмцээнд III байр,
ОХУ-ын Алтай Их Сургуулиас Ховд аймгийн хэмжээнд орос хэлний олимпиадын нэгийн даваанд 11а С.Айнур I байр, 11а Б.Анхномин II байр,  11а Б.Азбаяр шагналт байр,
ХИС-ийн оюутны урлагийн үзлэгт III байр,
ХИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс ЕБС-ийн дунд явуулсан ’’Манай сургуулийн Нийгмийн ажилтан’’ сэдэвт эссе бичгийн уралдаанд 11а Сүндэрьяа II байр,
ХИС-ийн Европ хэл, Ерөнхий эрдмийн тэнхимээс Орос дууг хэн сайн дуулах вэ? Уралдаанд 11а Б.Азбаяр III байр,
ХИС-ийн ’’Сэтгэх чадвар’’-ын олимпиадад 11а А.Марал III-р байр,
ХИС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 11а А.Марал I байр,
КАРЛ ПОППЕРЫН  мэтгэлцээний тэмцээнд ахлах сургуулиас 2 баг амжилттай оролцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

isuzu cikarang isuzu cikarang bekasi jakarta isuzu giga isuzu giga isuzu giga isuzu elf isuzu panther Dealer Isuzu Bekasi Cibitung Cikarang isuzu elf isuzu giga elf sparepart isuzu kredit isuzu harga isuzu promo isuzu dealer isuzu isuzu isuzu mobil isuzu bekasi isuzu online isuzu kita promo isuzu promo isuzu isuzu giga isuzu panther isuzu elf paket umroh Resep Masakan Resep Masakan